Глобал удирдагч их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Нармандахыг “Эрдэмтний үг” буландаа урьж ярилцлаа. Тэрээр эрдэм шинжилгээ, их сургуулийн байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байгаа багш юм. “Монгол, англи хэлэнд талархал илэрхийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэр ч утгаараа нийгмийн харилцааны асуудалд анхаарал хандуулж явдаг эрдэмтэн билээ.
Эрдэмтэн, судлаач хүн нийгмийн эмзэг цэгийг оношилж, түүнийгээ олон нийтэд зоригтойгоор хүргэж байх нь “сэхээтний үүрэг” гэж боддог гэх түүний яриа манай өнөөдрийн нийгэмд талархлын тухай, түүний ач холбогдол, үр дагавар, нийгмийн харилцааны зөв төлөвшлийн талаар өрнөсөн юм.
Хамгийн энгийн, хамгийн хүчтэй “зэвсэг” бол Талархах хэлэхүйн үйлдэл юм
-Таны судалгааны ажил болох талархлын тухай ярилцлагаа эхлүүлэх үү?
-Би талархал гэх зүйлийг драгматик хэл шинжлэлийн үүднээс талархал нь хэлэхүйн үйлдэл талаас нь судалсан. Талархал нь ёс суртахууны категори, нийгэм соёлын харилцааны нэгэн чухал элемент болохын нь хувьд, хүн судлал, биологи, ёс суртахууны философи, анагаах ухаан, сэтгэл судлал, хэл шинжлэл, шашин судлал, соёл судлалын гээд шинжлэх ухааны олон салбарт сонирхон судалж байна.
Хэл шинжлэлийн онолын үүднээс “Талархал гэдэг нь тухайн хүнд харилцагчаас нь ач тустай сайн үйлс хийснийх нь төлөө баярласан, талархсан, сайшаасан эерэг үнэлэмж, хандлага, сэтгэлээ илэрхийлэх, эелдэг, нөхөрсөг нийгмийн уур амьсгал буй болгох иллокуци зорилго бүхий хэлэхүйн үйлдэл юм. Талархал нь мөн хүмүүсийн хооронд харилцаа тогтоох, түүнийг зохих түвшинд үргэлжлүүлэх, зохицуулах, эелдэг тааламжтай нөхцөл бүрдүүлэх, эерэг сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэгдлээ илэрхийлэх нийгмийн үндсэн үүрэг бүхий хэл ярианы этикетийн нэг хэлбэр” хэмээн үзэж байна.
Талархал нь амьдрал, үйл ажиллагаанд зан үйлийн нийтээр хүлээн зөвшөөрч мөрдлөг болгон хэвшиж тогтсон нийгмийн амьдралын олон талт үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий нийтлэг үзэгдэл юм. Бид өнөөдөр нийгэм маш хатуу ширүүн байна, хүмүүс бие биедээ хүлээцгүй байна гэж ярьдаг. Гэтэл энэ бүхнийг зөөлөн хүчээр эмчлэх хамгийн энгийн, хамгийн хүчтэй “зэвсэг” бол Талархах хэлэхүйн үйлдэл юм. Энэ бол зөвхөн “Баярлалаа” гэж хэлэх төдий биш, хүнийг хүлээн зөвшөөрөх, нийгмийн харилцааг зөөлрүүлэх соёлын том үйлдэл. “Талархал” нь зөөлөн хүч болж байна.
Тиймээс талархал гэдэг зүйл нийгмийн харилцаанд орж буй бүх л насны хүмүүсийн мэдэж, нийтээр даган мөрдөх эрхэмлэх зүйл байдаг.
-Та Монголд анх удаа “Талархлын хэлэхүй үйлдэл”-ийг Америк болон Монгол соёлын жишээн дээр харьцуулан судалсан хүн. Хоёр нийгмийн хувьд ялгаатай л байдаг байхдаа?
-Америкчууд талархлаа шууд, “Thank you”гэх “Перформатив” үгээр илэрхийлдэг бол монголчуудын хувьд биеийн хэлэмжээр илэрхийлэх талархал давамгайлдаг. Хэлэхүйн үйлдлийн онолын үүднээс үүнийг Перформатив талархал гэж нэрлэдэг. Жишээ нь, монголчууд хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, өхөөрдөн харах, гарыг нь атгах зэргээр “Баярлалаа” гэх перформативтай ижил гэх утгыг дамжуулдаг байна.
Талархах ёс, эерэг зан үйлийг бага наснаас нь улс орон бүр хийж хэвшүүлэх нь чухал.
Монголчууд талархах нандин ёс заншилтай ард түмэн. Бидний үеийнхэн буюу 1960, 1970-аад оныхны хувьд хүмүүжил огт өөр байлаа. Бидний ээжүүд амарчхаад 45-хан хоног болоод л ажилдаа ордог, бөөрөнхий гэр дотроо 6-8 хүүхэд бужигнаж, томчууд нь багачуудаа хардаг тэр “хамтын хариуцлага”-д бид өссөн. Талархах гэдэг нь бие биедээ талархууштай зүйл үйлдэж түүнийгээ үгээр болон биеийн хэлэмжээр илэрхийлж байхыг л хэлээд байгаа юм. Жишээ нь, социализмын үеийн хүүхдийн дуунд сүүтэй бидонтой айлын эмээтэй тааралдаад зам хөндлөн гаргаж өгч байгаа хүүгийн тухай гардаг.
“…Хөөрхий эмээ ядраад хөлс нь бурзайж харагдана. Сайн сэтгэлээр тусалъя гээд савтай сүүнээс нь дамжиллаа”, тэгээд цааш гаргаж өгсний дараа эмээ хүүд талархан баярлаж ерөөж байгаа үг хэллэг зэрэгт талархлын утга, агуулга гүн гүнзгий тусгагдан шингэсэн байдаг. Энэ бол тэр үеийнхний уран зохиол урлаг соёлоороо хүртэл хойч үеэ хүмүүжүүлж байсны тод жишээ юм.
Дани улсад хүүхдийг 6-16 нас хүртэл нь “Эмпати” буюу бусдын мэдрэмжийг ойлгох хичээлийг системтэй заадаг. Долоо хоног бүр нэг цагийг тойрч сууж байгаад нэг нэгнийхээ асуудлыг шүүмжлэхгүйгээр сонсож, хамтын бялуу хувааж идэнгээ талархаж сурдаг. Япон улсад бол хүүхэд бүр хоол идэхийнхээ өмнө “Итадакимас” буюу “Амь болоод хөдөлмөрөө зориулсан бүх зүйлд талархаж хүлээн авъя” гэж хэлж сурдаг. Еврей ээжүүд хүүхдийнхээ асуулт нэг бүрийг үнэ цэнтэй гэж үзэж “Чи яаж ийм гоё асуулт асууж чадав аа?” гэж талархдаг.
Эндээс дэлхийн сод хүмүүс, Нобелийн шагналтнуудын ихэнх нь еврей байдгийн нууц харагдаж байна. Талархах ёс, эерэг зан үйлийг багачуудад хэвшүүлдэг сайхан жишээнүүд олон бий. Тухайлбал, япончууд хүүхдээ багаас нь “Meiwaku” (Мэйваку) буюу “Бусдад төвөг удахгүй байх” гэсэн зарчмаар хүмүүжүүлдэг. Энэ нь манай монголчуудын “бусдыг хүндэтгэх”, “өөрийнхөө дураар бус, орчин тойрноо мэдрэх” ухаантай тун төстэй.
Япон улсад хүүхдийг 10 нас хүртэл нь мэдлэгээр бөмбөгдөхөөс илүүтэй “биеэ зөв авч явах”, “бусадтай эелдэг харилцах” чадварт сургадаг. Сургуулийн хүүхдүүд өөрсдөө анги танхимаа цэвэрлэж, хоолоо аягалдаг. Энэ нь хөдөлмөрийн үнэ цэнэ, бусдын ажлыг хүндэтгэх сэтгэлгээг суулгаж буй нэг том илрэл болж байна.
Скандинавын орнуудаас Дани, Финланд гэх зэрэг орнуудад “Хюгге” буюу сэтгэл зүйн амар амгаланг эрхэмлэдэг үзэл баримтлалтай. Эдгээр улсуудад хүүхэд хүмүүжлийн гол гогцоо нь Эмпати буюу бусдыг өрөвдөх, ойлгох чадвар олгох явдал байна. Дани улсын сургуулиудад 1993 оноос хойш 6-16 хүртэл Эмпатийн хичээл буюу “Бусдыг ойлгох” хичээл ордог болсон. Хүүхдүүд долоо хоног бүр нэг цагийг “Ангийн цаг” нэрээр Эмпатид зориулдаг. Энэ цагаар сурагчид тойрч сууж байгаад ангид үүссэн асуудал, хэн нэгний сэтгэл зовсон асуудал эсвэл нөхөрлөлийн тухай чөлөөтэй ярилцдаг. Бусдыг шүүмжлэхгүйгээр сонсох нь энэ хичээлийн алтан дүрэм. Дани хүүхдүүд энэ хичээлээрээ ихэвчлэн гэрээсээ авчирсан бялуугаа хувааж идэнгээ ярилцдаг. Энэ нь амар амгалан, тухтай орчныг бүрдүүлж, бие биедээ нээлттэй байх боломжийг олгодог. Энэ нь манайхны “айраг цагаагаа хувааж уунгаа хөөрөлддөг” нүүдэлчдийн найрсаг соёлтой төстэй хэлбэр юм.
Хэрэв ангид хүүхдүүд хоорондоо маргалдсан бол багш нь хэн нэгнийг шийтгэхээс илүүтэйгээр “Яагаад ийм зүйл болов?”, “Дахиж ийм зүйл гаргахгүйн тулд бид яах ёстой вэ?” гэдэг дээр анхаарч, хүүхдүүдээр өөрсдөөр нь шийдэл гаргуулдаг байна. Даничууд аз жаргалаараа дэлхийд тэргүүлдэг нууц нь ердөө зургаан настайгаас нь эхлэн бусдын зовлон, баяр баясгаланг хуваалцаж сургадагт оршдог. Манай уламжлалт хүмүүжилд энэ чанар байсан учраас бид эргээд үүнийгээ сэргээх хэрэгтэй. Дани улсын боловсролын систем болон хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь дэлхий дахинд “Аз жаргалтай иргэнийг бэлтгэх стандарт” гэж үнэлэгддэг. Тэд хүүхдийг сурлагын дүнгээр бус, бие хүн болж төлөвших чадвараар нь дүгнэдэгт гол нууц нь оршдог.
Талархах соёлдоо эргэн очих ёстой
-Та өнөөдөр нийгэмд нүүрлээд буй ёс зүйн доройтол, тэр дундаа ахмад үеэ хүндэтгэх уламжлалт соёл алдагдаж буй талаар хөндөж байна. Энэ асуудал таны судалгааны ажил болох талархлын соёлтой хэрхэн холбогдож байна вэ?
-1960-1970-аад оны үед хөдөлмөрийн хүнийг алдаршуулж, “гавшгайч” гэж хүндэлж алдаршуулсан нийгмээрээ талархдаг идиал (үлгэр дуурайлал) байлаа. Өнөөдрийн Монголын нийгэмд энэ чанар бараг байхгүй болсон. Нийгэмд хэн чанга дуугарсан, хэн бусдыг илүү хурц шүүмжилсэн нь баатар шиг харагддаг болж. Одоо бол аливаад амжилт олоогүй хүн бусдын хийснийг үгүйсгэж, талцуулж, түүгээрээ нийгэмд “од” болохыг хичээдэг болж. “Би-төвт” үзэл газар авч, бусдын хөдөлмөрт талархах сэтгэлгүй болсноос нийгэм тэр чигтээ хорсолтой болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрдэмтэн мэргэд, ахмадуудын үг эфирт олдохоо байж, мөнгөтэй, сенсац хөөсөн хүмүүс эфирийг худалдаж авч байна.
Бид “Алсын хараа-2050” гэж ирээдүйг ярьдаг ч, яг үнэндээ ойрын харилцаан дээрээ ёс зүйн сүйрэлд орчхоод байна. Монголчууд бид хэзээ ч ахмад хүний дээгүүр алхдаггүй, төрийн болон эрдмийн хүнийг суудлаар нь ялгаварладаггүй ард түмэн байсан. Гэтэл саяхан нэгэн томоохон үйл ажиллагааны үеэр ахмад эрдэмтэн хүнийг яг үүдний дэргэдэх ширээнд суулгаж байхыг хараад би маш их эмзэглэлээ. Тэнд 100 гаруй хүн байсан. Гэвч хэн ч үүнийг гайхаж, эсэргүүцсэнгүй. Энэ бол манай нийгэм “мэдрэмжгүй” болсны, ахмадыг хүндлэх ёс зүй бүрэн устаж буйн том баталгаа.
-Тэгвэл энэ бүхнийг засахын тулд бид хаанаас эхлэх ёстой вэ. Зөвхөн бодлогын бичиг баримт хангалтгүй гэж та хэллээ?
-Бид тогтож заншсан уламжлалт үйл хөдлөл, зан заншлаар илэрхийлдэг байсан талархах соёлдоо эргэн очих ёстой. Манайд бол “Баярлалаа” гэж хэлж заншихын хажуугаар ахмадынхаа өмнө толгой бөхийх, үгийг нь сонсох, суудлаа тавьж өгөх тэр “амьд” ёс зүй хэрэгтэй байна. Төр нийгэм нь дээрээсээ үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол, хэвлэл мэдээлэл нь зөвхөн сенсац, мөнгөтэй хүнийг эфирт гаргаад байвал эрдэмтэн хүний үг хана мөргөөд л буцаад байна шүү дээ.
Ниргэсэн хойно нь биш, ниргэхээс нь өмнө бид хүүхэд хүмүүжил, ёс зүйн асуудлаа ярихгүй бол ирээдүйд бидэнд хүндлэл үлдэхгүй.
-Та Дани болон Скандинавын орнуудын хүүхэд хүмүүжлийн “Эмпати” буюу бусдыг ойлгох хичээлийг зургаан настайгаас нь сургадаг гэлээ. Манайд энэ соёл ямар түвшинд байна вэ?
-Бид дэлхийн жишээг харахаас өмнө өөрсдийнхөө гээгдсэн өвийг нэг харах ёстой. Монголчууд уг нь маш уужуу тайван, “учрыг олж байж дугардаг” асар том соёлтой ард түмэн. Бидний судалгаагаар монгол хүний талархал бол зөвхөн “Баярлалаа” гэх үг биш, харин хүүхдийнхээ толгойг илэх, үнэрлэх, хайрын нүдээр харах зэрэг “Биеийн хэлэмж”-ээр дамждаг асар гүн гүнзгий перформатив үйлдэл байсан. Гэтэл өнөөдөр нийгмийн харилцаа маш хатуу ширүүн, хүлээцгүй болж байна. Бид уламжлалт тэрхүү “зөөлөн” харилцаагаа гээж, харин өрнөдийн тэрхүү системтэй “Эмпати”-г нь сурч амжаагүй, нэг ёсондоо ёс зүйн завсардал дунд орчхоод байна.
-Төрийн өндөр албан тушаалтнуудын “Зөвлөх” гэх институцийн талаар та шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь ахмад үеийн үнэлэмжтэй яаж холбогдох вэ?
-Өнөөдөр төрийн “Зөвлөх” гэдэг албан тушаал ч үнэ цэнээ алдлаа. Салбарынхаа халуун хүйтнийг үзсэн ахмадууд зөвлөхийн суудалд сууж, ниргэсэн хойно нь биш ниргэхээс өмнө “хашхирах”ёстой. Гэтэл одоо төр засгийн зөвлөхүүд нь хэл хазсан охид, үс гялтгануулсан туршлагагүй залуус болон хувирчээ. Тэд яаж зөвлөдөг юм бол гэж гайхдаг. Энэ нь өөрөө ахмад үеийнхээ туршлага, үнэ цэнийг төр засаг нь үнэлэхгүй байгаагийн илрэл. Бид залуу үеийг үгүйсгээгүй, гэхдээ үндэснийхээ уламжлалт хүндэтгэлийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж, ахмад үеийнхээ “мэлмий”-г ашиглаж байж бид хожно.
Бид өнөөдөр дэргэдээ байгаа хүндээ талархаж, хүндэтгэх зэргээр “Ойрын соёл”-оос л хүмүүжлийг эхлэх ёстой. Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг.
-Гэхдээ нийгэм ийм хэцүү, авлигад идэгдсэн, цалин мөнгө нь хүрэхгүй байхад талархах, уужуу байх тухай ярих нь өрөөсгөл онол биш үү?
-Маш зөв. Бид судалгаандаа зөвхөн хэлний нэгжийг биш, түүнийг төрүүлж буй орчныг заавал авч үздэг. Хүн яагаад өнөөдөр “хүлээцгүй” болоод байна вэ гэдэг асуултад хариулт нь тодорхой. Монгол Улсын дэлхийд хавдраар тэргүүлж буй эрүүл мэндийн систем, татварын дарамтад туйлдаж буй бизнес эрхлэгчид, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй ахмадууд, ачаалалдаа дарагдсан багш, эмч нарын бухимдал нь эргээд нийгмийн харилцааны “хэлэмж” болж гарч ирж байгаа юм.
Төр рүү шургалсан авлигачдын бүхэл бүтэн арми нийгмийн баялгийг хулгайлж байхад жирийн иргэн хүнээс “эмпати” буюу бусдыг ойлгох сэтгэл шаардах нь хэцүү. Гэхдээ бидний аюул нь төр засгийн энэ ялзрал эргээд бидний гэр бүл, хүүхэд хүмүүжлийн “зөөлөн” соёлыг хамт устгаж байгаад л харамсал оршиж байна. Дээдэс нь авлигадаа идэгдэхээр доодос нь ёс зүйгээ гээж, нийгэм тэр чигтээ “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” (survival mode) рүү шилжиж, хүн хүндээ чоно болох тийм л дүр зураг харагдаж байна.
Эрдэм мэдлэг гэдэг нь зөвхөн толгойд байдаг зүйл биш, зүрхэнд оршиж үйлдлээр илэрдэг соёл юм. Монгол түмний маань өрх бүрийн үүднээс хүндэтгэл, талархлын дулаан уур амьсгал цацарч, ахмад үеэ дээдэлж, залуу үеэ хайрлан энэрдэг тэр сайхан уламжлалт ёс маань эргэн сэргэх болтугай. Ирээдүй хойч маань эрдэм номтой ч, хүнлэг зөөлөн сэтгэлтэй, талархаж мэддэг зөв иргэд болон төлөвших болтугай. Монгол хүн бүр сэтгэлийн амар амгаланг олж, төр улс минь авилгаас ангид, ёс зүйн тунгалаг орчинтой болохын төлөө бид хамтдаа хичээх болтугай. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг ерөөе!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

42 responses to “Д.Нармандах: Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг”
Сайхан ярилцлага болжээ. Үнэхээр талархмаар эрдэмтэн хүн дээ. Багшдаа улам их амжилтыг хүсье.
Маш хэрэгтэй ярилцлага байна.
Сайхан ярилцлага болжээ. Эрхэм доктор таны цаашдын эрдмийн ажилд амжилт хүсье.
Үнэхээр сайхан ярилцлага болсон байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.
Энэхүү ярилцлагаас өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж буй зүйл бол талархал, хүндлэл, эмпати гэдэг үнэт чанарууд болохыг ойлголоо. Талархал гэдэг нь зөвхөн ёс төдий үг биш, харин нийгмийн харилцааг зөөлрүүлж, хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх соёл юм гэдгийг маш гүнзгий тайлбарласан байна. Ялангуяа хүүхэд хүмүүжил, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн боловсролтой уялдуулан авч үзсэн нь ихээхэн ач холбогдолтой санагдлаа. Ёс зүй, хүнлэг чанар алдагдсан нийгэмд талцал, үл ойлголцол нэмэгддэг гэдэгтэй бүрэн санал нийлж байна.
Сайхан ярилцлага байна.Энэхүү ярилцлагаас өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж буй зүйл бол талархал, хүндлэл, эмпати гэдэг үнэт чанарууд болохыг ойлголоо. Талархал гэдэг нь зөвхөн ёс төдий үг биш, харин нийгмийн харилцааг зөөлрүүлж, хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх соёл юм гэдгийг маш гүнзгий тайлбарласан байна. Ялангуяа хүүхэд хүмүүжил, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн боловсролтой уялдуулан авч үзсэн нь ихээхэн ач холбогдолтой санагдлаа. Ёс зүй, хүнлэг чанар алдагдсан нийгэмд талцал, үл ойлголцол нэмэгддэг гэдэгтэй бүрэн санал нийлж байна.
Маш үнэ цэнтэй ярилцлага байна. Нийгэмд боловсролоос гадна хүнлэг чанар, талархал, эмпати хамгийн чухал болохыг ойлгууллаа. Бид уламжлалт хүндлэл, ёс зүйн соёлоо сэргээх хэрэгтэй юм байна.
Маш үнэ цэнтэй ярилцлага байна. Нийгэмд боловсролоос гадна хүнлэг чанар, талархал, эмпати хамгийн чухал болохыг ойлгууллаа. Бид уламжлалт хүндлэл, ёс зүйн соёлоо сэргээх хэрэгтэй юм байна.
Маш үнэ цэнтэй ярилцлага байна.
Маш сайхан нийтлэл болжээ. Таны цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Бие биеэ хараар будахаас илүү, байгаа сайн сайхнаа олж харж, талархаж сурах нь эв нэгдлийн үндэс юм. Сэтгэлийн амар амгаланг талархлаас эхэлье. Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг гэдэг нь маш том сануулга. Зөв иргэн, зөв нийгмийг бүрдүүлэхэд талархлын сэтгэл зүй ус агаар мэт хэрэгтэй байна. Багшдаа амжилт хүсье
Ярилцлаганаас өнөөгийн нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол хандлага, талархал, хүндлэл болохыг тунгаалаа. Эмпати гэдэг үнэт чанар, талархал гэдэг нь зөвхөн ёс төдий үг биш, харин нийгмийн харилцааг зөөлрүүлж, хүнийг хүнээр нь хүлээн зөвшөөрөх соёл юм гэдгийг гүнзгий тайлбарласан байна. Ялангуяа хүүхэд хүмүүжил, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн боловсролтой уялдуулан авч үзсэн нь ихээхэн ач холбогдолтой санагдлаа. Ёс зүй, хүнлэг чанар алдагдсан нийгэмд талцал, үл ойлголцол нэмэгддэг гэдэгтэй бүрэн санал нийлж байна.
Эрхэм доктор Д.Нармандах багшдаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ ярилцлагаас өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж буй зүйл бол талархал, хүндлэлийн талаар үнэнийг өгүүлсэн байна. Ёс зүй, хүнлэг чанар алдагдсан энэ нийгэмд талцал, үл ойлголцол нэмэгддэг гэдэгтэй бүрэн санал нийлж байна. Сайхан ярилцлага байна. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.
Маш сайхан нийтлэл болсон байна. Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн ёс уламжлал, хүнлэг хүн чанар, ариун цагаан сэтгэл бүхнийг бид хойч үедээ үргэлжлүүлэн үлдээх нь хамгийн чухал зүйл юм. Таны цаашдын ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсье.
Маш сайхан нийтлэл болжээ. Өвөг дээдсийнхээ бидэнд өвлүүлэн үлдээсэн ёс уламжлал, харилцааны зан үйл, хүнлэг хүн чанар, ариун цагаан сэтгэл бүхнийг үргэлжлүүлэнхойч үедээ үлдээх нь чухал юм. таны цаашдын ажил үйлсэд гэгээн сайхан бүхнийг хүсье.
Сайхан нийтлэл болсон байна. Одоо бол бага насны хүүхдүүд илүү талархаж мэддэг баярлалаа гэж хэлдэг биднээс илүү байгаа харагддаг. Тэгээхээр энэ нийгэм маань ч гэсэн илүү эерэг талархаж мэддэг хүмүүсээр хүрээлэгдэж өөрчлөгдөнө гэдэгч найдаж байна. Бусдаас ерөөлийн үг сонсох ялангуяа өглөө эрт сонсвол цаанаасаа л тэр өдрийн бүх ажил саадгүй бүтэх мэт мэдрэмж төрдөг шүү. Тиймээс л “Үгээр хүнийг аварч ч болно алж ч болно” гэсэн үг байдаг болов уу гэсэн бодол төрдөг. Тиймээс хүүхдүүдээ л талархаж мэддэг уучлал гуйдаг хүн болгож өсгөхийг хийчээж байна даа.
Сайхан нийтлэл болсон байна. Одоо бол бага насны хүүхдүүд илүү талархаж мэддэг баярлалаа гэж хэлдэг биднээс илүү байгаа харагддаг. Тэгээхээр энэ нийгэм маань ч гэсэн илүү эерэг талархаж мэддэг хүмүүсээр хүрээлэгдэж өөрчлөгдөнө гэдэгч найдаж байна. Бусдаас ерөөлийн үг сонсох ялангуяа өглөө эрт сонсвол цаанаасаа л тэр өдрийн бүх ажил саадгүй бүтэх мэт мэдрэмж төрдөг шүү. Тиймээс л “Үгээр хүнийг аварч ч болно алж ч болно” гэсэн үг байдаг болов уу гэсэн бодол төрдөг. Тиймээс хүүхдүүдээ л талархаж мэддэг уучлал гуйдаг хүн болгож өсгөхийг хийчээж байна даа.
Таны цаашдын ажил үйлс нь үргэлж дэлгэрч байх болтугай.
Д.Нармандах багш маань өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлаа өнгөрсөн , одоо, ирээдүй цаг талаас маш тодорхой тайлбарласан байна шүү дээ. Ахмадуудаа хүндлэж үг сургаалийг нь сонсож, туршлагаас нь суралдаж хүндэтгэн харьцахыг #өнгөрсөнөөсөө суралцахуй, хүн бүр талархалын сэтгэхүй суулгаж бухимдсан нийгмээ зөөллөх аргыг #одоо хэрэгжүүлэхүй, хүүхэд багачуудаа сургахуйг #ирээдүйгээ хүмүүжүүлэхүй хэмээн айлджээ.
Нармандах багш маань өнөөгийн нийгмийн ерөнхий буруу хандлагыг өнгөрсөн, одоо ирээдүй цаг дээр маш тодорхой тайлбарласан байна
Нармандах багшийнхаа ярилцлагыг уншаад их зүйлийг ойлгож авлаа. Юуны түрүүнд, талархал гэдэг зүйлийг бид ихэнхдээ ёс төдий, хэлбэрийн шинжтэй гэж ойлгох хандлагатай болсон байна. Гэтэл ярилцлагад өгүүлснээр талархал бол зүгээр нэг “баярлалаа” гэдэг үг биш, харин хүний хийсэн зүйлийг үнэлж, харилцаанд эерэг энерги үүсгэдэг суурь хандлага юм байна. Үүнийг алдах тусам хүмүүс бие биеэ буруутгах, шүүмжлэх тал руугаа илүү хазайдаг нь бодит амьдрал дээр ч ажиглагддаг. Мөн нийгэмд сайн зүйлс нэмэгдсэн ч хүмүүс түүнийг хурдан “хэвийн” гэж хүлээж аваад, үнэлэхээ больдог. Тиймээс энэ нь нэг талаараа хөгжил боловч нөгөө талаараа сэтгэлзүйн хувьд үл хүндлэл, үл тоомсорлол үүсгэж, улмаар талцал нэмэгдэх нөхцөл болдог гэж ойлголоо.
Эцэст нь дүгнээд хэлэхэд талархлын соёл сулрах нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь өөрчилдөг хүчин зүйл юм.
Багшийнхаа ярилцлагыг өнөөгийн нийгэмтэй холбон авч үзэхэд хамгийн түрүүнд талархал, эмпати, хүндлэл зэрэг суурь үнэт зүйлсийн ялгаатай байдал, уялдаа холбоог дэлгэрэнгүй ойлгож авлаа. Орчин үед хүмүүс “би төвт” хандлагад илүү автах болсон нь бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх чадварыг сулруулж, харилцаанд хүйтэн хөндий байдал бий болгож байна. Талархал гэдэг зүйл өдөр тутмын амьдралд багасах тусам хүмүүс аливаа сайн зүйлийг энгийн зүйл мэт хүлээж авч, үнэлэхээ больдог сөрөг хандлага ажиглагдаж байна. Энэ нь эцэстээ үл хүндлэл, үл ойлголцлыг нэмэгдүүлж, нийгмийн талцал гүнзгийрэх нэг шалтгаан болдог ойлголоо. Мөн эмпати буюу бусдын мэдрэмжийг ойлгож, өөрийгөө тэдний оронд тавьж харах чадвар сулрах нь хүмүүсийн хоорондын итгэлцлийг бууруулж, харилцааг хурцатгах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ ахмад үеэ хүндэтгэх уламжлалт үнэт зүйлс зарим талаар суларч байгаа нь нийгмийн ёс зүйн суурь багасахад нөлөөлж байна.Цаашлаад хүүхдийн хүмүүжилд ч энэ асуудал шууд хамаатай бөгөөд талархал, хүндлэл, зөв хандлагыг багаас нь төлөвшүүлэхгүй бол ирээдүйд би төвт, зөвхөн өөрийгөө эрхэмлэх хандлага давамгайлах магадлалтай. Ийм нөхцөлд нийгэм бүхэлдээ ойлголцол багатай, талцсан уур амьсгалд хүрч, нийгмийн сөрөг хүчин зүйлсүүд нэмэгдэх хандлагатай болоод байна. Эцэст нь талархал, эмпати, хүндлэл зэрэг үнэт зүйлсийг сэргээж, хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарах нь өнөөгийн нийгмийн хамгийн чухал хэрэгцээ юм гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Танд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүхэн талархах ёстой нэг нэгнээ хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдгээ мэддэг ч үнэндээ хэлж хэрэгжүүлэх хүн ховор болсон. Талархал гэдэг зүйлийг илүү их ойлгож Монгол соёл ахуйтай хэрхэн уялддагийг шингээсэн сайхан ярилцлага болсон байна. Бусад улс орноос ч гэсэн бидэнд суралцах зүйлс их байна. Хүүхэд байхаас нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ бид бусдыг хүндэтгэх, хайрлах, бусдад талархах соёлд сургах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Гэр бүл үр хүүхдийн толь учир хүн бүр гэр гэртээ хүмүүжил гэдэг зүйлийг сургах нь зүйтэй. Энэ гэр гэрээс гарсан хүмүүс бид бүхэн л нийгмийг бий болгож байгаа. Тийм учраас нийгмээ эерэг болгоход хувь хүн бидний оролцоо мааш чухал гэж бодож байна.
Энэ ярилцлагыг уншаад сэтгэл нэг л зөөлрөөд, монгол хүний ухаан гэдэг ямар агуу юм бэ гэдгийг дахин мэдэрлээ. Талархана гэдэг ганцхан “баярлалаа” гэх үг биш, хүнийг хүнээр нь хүндэтгэж, сэтгэлийг нь дулаацуулж, амьдралд нь гэрэл асааж байдаг нандин ёс юм байна гэдгийг маш гүн утгаар нь ойлгууллаа.
Өнөөдрийн энэ яаруу, хатуу нийгэмд бид нэгнийгээ сонсохоо больж, ахмадаа хүндлэх ёсоо гээж, дэргэдэх хүнийхээ сайн сайхныг анзаарахаа хүртэл мартжээ. Харин энэ ярилцлага монгол хүний уужуу ухаан, зөөлөн харилцаа, талархах соёлыг дахин сануулж өгсөн нь үнэхээр үнэ цэнтэй санагдлаа.
“Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг” гэх үг зүрхэнд хамгийн хүчтэй хүрлээ. Үнэхээр хүн хүндээ талархаж, хүндэлж чадвал нийгэм өөрөө дулаардаг юм байна.
Ийм гүн утгатай, ухаарал өгсөн ярилцлага хүргэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол хүний мөн чанар болсон энэрэл, хүндлэл, уужуу сэтгэл үеийн үед тасралгүй өвлөгдөж явах болтугай.
Доктор Д.Нармандах багшийн ярилцлага бол манай нийгмийн хамгийн эмзэг бөгөөд чухал сэдвийг хөндсөн, маш гүн гүнзгий агуулгатай нийтлэл байна. Нийтлэлээс Талархлал, уламжлалт ба биеийн хэлэмж, хүмүүжил гэх мэт зүйлсийн талаар ойлгож авлаа. Мөн нийгмийн ялзрал, авилга, эдийн засгийн хүндрэл нь иргэдийг “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” рүү түлхэж байна. Ийм үед хүнээс ёс зүй, талархал шаардахад хэцүү боловч, яг энэ үед л бид “Ойрын соёл” буюу гэр бүл, дэргэдэх хүндээ талархахаас хүмүүжлийг эхлэх ёстой гэдэг нь хамгийн зөв гарц юм. Энэхүү нийтлэл нь бидэнд “Хөгжил гэдэг нь зөвхөн өндөр барилга, технологи биш, харин хүн хоорондын харилцааны дулаан уур амьсгал юм” гэдгийг сануулж байна. Төрийн зөвлөхүүдийн институцийн талаарх шүүмжлэл нь ч ахмад үеийн туршлага, эрдэм мэдлэгийг нийгмийн “мэлмий” болгож ашиглах зайлшгүй шаардлага байгааг харууллаа.
Доктор Д.Нармандах багшийн ярилцлага бол манай нийгмийн хамгийн эмзэг бөгөөд чухал сэдвийг хөндсөн, маш гүн гүнзгий агуулгатай нийтлэл байна. Нийтлэлээс талархал, уламжлалт биеийн хэлэмж, хүмүүжил гэх мэт олон зүйлсийн талаар ойлгож авсан. Мөн нийгмийн ялзрал, авлига, эдийн засгийн хүндрэл нь иргэдийг “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” рүү түлхэж байна. Ийм үед хүнээс ёс зүй, талархал шаардахад хэцүү боловч, яг энэ үед л бид “Ойрын соёл” буюу гэр бүл, дэргэдэх хүндээ талархахаас хүмүүжлийг эхлэх ёстой гэдэг нь хамгийн зөв гарц юм. Энэхүү нийтлэл нь бидэнд “Хөгжил гэдэг нь зөвхөн өндөр барилга, технологи биш, харин хүн хоорондын харилцааны дулаан уур амьсгал юм” гэдгийг сануулж байна. Төрийн зөвлөхүүдийн институцийн талаарх шүүмжлэл нь ч ахмад үеийн туршлага, эрдэм мэдлэгийг нийгмийн “мэлмий” болгож ашиглах зайлшгүй шаардлага байгааг харууллаа.
Нармандах багшийхаа “Таалархаж мэддэгүй нийгэмд талцал л үлддэг” сэдэвтэй нийтлэлийг уншаад өнөөдрийн нийгмийн дүр төрхийг илэрхийлж сайхан бичжээ гэж бодлоо. Одоогийн нийгэмд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэлтэй хүн цөөрч байгаа. Хүн бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэлтэй байвал гэмт хэрэг гарах нь ч багасна. Иймээс хүүхдийг гэр бүлийн доторх хүмүүжлээс нь эхэлж ээж аав нь үлгэрлэн ойлгуулж, сургуульд орсон хойно нь мөн энэ орчныг бүрдүүлж өгвөл ирээдүйн нийгэм арай амар амгалан болох байх. Суурь хүмүүжил сайтай иргэнээс цаашид гарах талархал, ахмад үе болон бие биенээ хүндлэх, үнэнч шударга итгэл үнэмшилтэй иргэн бий болно гэж боддог.
Өнөөгийн нийгэмд бидний хамгийн их ярьдаг сэдэв бол шударга ёс, эрх чөлөө, боломж тэгш байдал. Гэвч эдгээр том ойлголтын цаана нэгэн энгийн боловч мартагдсан үнэт зүйл оршдог нь талархах чадвар юм. Талархал гэдэг нь зүгээр нэг ёс төдий хэлдэг “баярлалаа” биш, харин бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, хамтдаа орших соёлын илэрхийлэл болохуйч чадвар. Энэ тухай маш тодорхой өгүүлсэн ихийг бодогдуулсан нийтлэл болжээ. Цаашид өөрийн хүүхэд, дүү нартаа талархалын үг хийгээд “зөөлөн” чадварыг яагаад хэрэгтэйг, үлгэрлж, зааж өгөхийг хүслээ.
Юуны өмнө танд баярлалаа. Хүн бүр нэг нэгнээ хайрлах ёстой, нэг нэгэндээ талархах ёстой гэдгийг мэддэг ч хийж хэрэгжүүлж буй хүмүүс их ховор болсон энэ цаг үед өөрчлөлтийг бид өөрөөсөө эхлээд хийх ёстой. Энэ нийгэм ийм байна энэ хүүхдүүд ийм байна гэхээсээ илүү бид эхлээд гэр бүлийн орчноосоо эхлэх ёстой. Дараа нь ажлын газар сургууль цэцэрлэг гээд нөлөөлж болох газраасаа эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Талархал гэдэг энгийн амархан зүйл юмшиг боловч хийгээд хэрэгжүүлээд явбал хамгийн үнэ цэнэтэй бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл юм билээ. Талархлын талаар сонирхолтой нийтлэл бичсэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсэе!
Эрдэмтэн, судлаач хүн нийгмийн эмзэг цэгийг оношилж, түүнийгээ олон нийтэд зоригтойгоор хүргэж байх нь “Манлайлагч хүний зарчим” гэж боддог. Орчин үеийн нийгэмд талархлын тухай, түүний ач холбогдол, үр дагавар, нийгмийн харилцааны зөв төлөвшлийн талаар оновчтой бодит тулгамдаж буй асуудлыг сийрүүлэн бичсэн байна. Ташрамд дурдахад өнөөгийн эцэг эхчүүд хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлж өмөөрөх нь ихсэж байгаа учир гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Хүүхдэд хараа хяналт сул тавьснаас үе тэнгийн дээрэлхэлт, харьцааны чадамж муудаж, шудрага байдал, авилгал, хээль хахууль, Улс төржилт ихсэж байгаад эмзэглүүштэй байна. Цаашид уншиж байгаа хүмүүс нэгийг бодож 2 тунгаах нь зүйтэй.
“Талархал” гэх энгийн мэт боловч нийгмийн харилцааны суурь үнэт зүйлийн талаар гүнзгий тайлбарласан нь өнөөгийн нийгэмд тун чухал сэдвийг хөндсөн байна. Хүмүүсийн хоорондын ойлголцол, хүндлэл, эерэг харилцаа буурах тусам талцал нэмэгддэг гэсэн санаа нь бодит амьдралтай нийцэж, анхаарал татахуйц дүгнэлт болжээ. Мөн талархлын соёлыг багаас нь төлөвшүүлэх нь ирээдүйн нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлэх үндэс болно гэсэн санаа нь онцгой ач холбогдолтой.Ерөнхийдөө энэ нийтлэл нь зөвхөн хэл шинжлэлийн судалгаа биш, харин нийгмийн сэтгэл зүй, хүмүүжлийн үнэ цэнийг давхар харуулсан бүтээл болсон гэж үзэж байна. Ийм төрлийн агуулга илүү олон хүнд хүрч, өдөр тутмын харилцаандаа эерэг хандлага төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Энэхүү нийтлэлийг уншиж байх явцад бидний эргэн тойрон, нийгэмд бидний анзаараагүй үлддэг маш олон зүйлийг эргэцүүлэн суулаа. Би залуу хүний хувьд бас нэгэн зүйл дээр эмзэглэж явдаг. Нийтийн тээврээр зорчих үед ахмад настан, хөгжилийн бэрхшээлтэй хүмүүс, нялх хүүхэдтэй хүмүүст суудал тавьж өгөхгүй байгаа элбэг ажиглагддаг. Миний ээж, аав намайг ахмад настанд тусалж байх тухай, бусдын оронд өөрийгөө тавьж үзэж байгаарай гэж байнга захидаг байсан. Гэвч одоо үеийн нийгэмд энэ байдал дутмаг, аминчхан үзэлтэй хүүхэд, залуучууд олон болсонд би хувьдаа маш эмзэглэж байна. Япон оронд бол метрогоор зорчихдоо хөгшин, залуу эсэх үл хамааран төлбөрөө төлсөн л бол би суудалд суух эрхтэй гэж үздэг. Энэ нь нэг талаас манай монголчууд даяарчлагдаж байгаа боловч нөгөө талаас ахмадаа хүндэтгэх, бусдыг энэрэх хайрлах нь бидний ондоошил юм шүү дээ.
Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Энэхүү нийтлэлийг уншиж суухдаа бидний анзаардаггүй нийгэмд байдаг олон асуудлыг эргэцүүлэн суулаа. Залуу хүн миний хувьд нэг эмзэглэж явдаг зүйлүүдийн нэг нь нийтийн тээврээр зорчиж байх үедээ залуус, хүүхдүүд ахмал настан, хөгжилийн бэрхшээлтэй иргэн, нялх хүүхэдээ тэвэрч яваа аав, ээжүүдэд суудал тавьж өгөхгүй байх нь элбэг харагддаг. Намайг бага балчир наснаас аав, ээж маань ахмадыг хүндэтгэх, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэрэг ахмадаа хүндэтгэх, монгол ёс заншилаа дээдлэх сургаалиудыг захиж хэлдэг байсантай холбоотой гэж бодож байна. Японы соёлд метрогоор зорчих үедээ төлбөрөө төлсөн нь бол хөгшин, залуу хамаагүй суудалд суух эрхтэй гэж үздэг. Энэ нь нэг талаас манай монголчуудын даяаршил боловч нөгөө талаас хадгалан авч үлдэх ёстой ондоошил юм.
Сайхан нийтлэл байна багшаа.Үнэхээр өнөө үед талахал бие биенээ хүндэтгэх,бусад хүнээс үг сонсох чадвар өнөөгийн залууст сул харагддаг болсон санагдаж бнаа.
Нийгмийн хөгжлийг зөвхөн эдийн засаг, дэд бүтэц, технологийн дэвшлээр хэмжих боломжгүй эрин зуунд бид амьдарч байгаа. Хүний харилцааны соёл, ёс зүй, харилцан хүндлэл зэрэг үнэт зүйлс нь аливаа улсын хөгжлийн үндсэн тулгуур болдог гэдгийг улс гүрнүүд хэдийнээ хүлээн зөвшөөрөөд эхлэсэн шүү дээ. Үүний нэг чухал илэрхийлэл нь “талархах чадвар” юм. Харамсалтай нь өнөөгийн Монгол нийгэмд бусдын хөдөлмөр, тусламж, хичээл зүтгэлийг үнэлж талархах хандлага сул байгаа нь нийгмийн хөгжлийг удаашруулж буй томоохон шалтгаануудын нэг болж байна.
Талархах соёл сул байх нь хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулахаас эхлээд олон олон сөрөг дагавруудыг дагуулдаг нь ажиглагддаг. Хүн өөрийн хийсэн ажлыг үнэлүүлж, хүндлүүлж байж илүү бүтээлч, идэвхтэй ажиллах урам авдаг. Гэвч хийсэн сайн зүйл нь үл тоомсорлогдож, зөвхөн алдаа нь шүүмжлэл дагуулдаг орчинд хүмүүс санаачилга гаргах сонирхлоо алдаж эхэлдэг. Энэ л манай нийгмийн хамгийн том сул тал болоод байгаа гэдгийг ойлгох цаг нэгэнт болсон юм шиг. Гэтэл манай нийгэмд зарим хүмүүс бусдын тусламжийг үүрэг мэт хүлээн авч, талархлаа илэрхийлэхийг сул дорой байдал гэж ойлгох хандлага ажиглагддаг. Ийм орчинд харилцан итгэлцэл, багаар ажиллах чадвар, иргэний ухамсар төлөвшихөд хүндрэлтэй байдаг. Үүнийг хамгийн зөв талаас харж, судалж, түгээж буй танд талархал илэрхийлье.
Доктор Д.Нармандах багшийнхаа ярилцлагыг уншаад манай нийгэмд дутагдаж буй хамгийн энгийн атлаа хүчтэй зүйл бол “Талархах соёл” юм байна гэдгийг ойлгож авлаа. Нийгэм бухимдалтай байгаа энэ цагт бие биедээ “Баярлалаа” гэж хэлэх нь талцлыг арилгах хамгийн дөхөм гарц болохыг ойлголоо. Хүн бүр ойр дотныхоо хүмүүст талархаж эхэлснээр бидний эрэлхийлээд буй тэрхүү “эрүүл нийгэм” бүрэлдэх үндэс нь болно гэж бодож байна
Нармандах багшийхаа “Таалархаж мэддэгүй нийгэмд талцал л үлддэг” сэдэвтэй нийтлэлийг уншаад өнөөдрийн нийгмийн дүр төрхийг илэрхийлж сайхан бичжээ. Танд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүхэн талархах ёстой нэг нэгнээ хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдгээ мэддэг ч үнэндээ хэлж хэрэгжүүлэх хүн ховор болсон. Мөн нийгмийн ялзрал, авлига, эдийн засгийн хүндрэл нь иргэдийг “амьд үлдэхийн төлөөх тэмцэл” рүү түлхэж байна. Ийм үед хүнээс ёс зүй, талархал шаардахад хэцүү боловч,”Ойрын соёл” буюу гэр бүл, дэргэдэх хүндээ талархахаас хүмүүжлийг эхлэх ёстой гэдэг нь хамгийн зөв гарц юм. Энэхүү нийтлэл нь бидэнд “Хегжил гэдэг нь зевхен ендер барилга, төхнологи биш, харин хүн хоорондын харилцааны дулаан уур амьсгал
юм” гэдгийг сануулж байна. Ийм гүн утгатай,
ухаарал өгсөн яриллага хүргэсэнд чин
сэтгэлээсээ талархаж байна.
Сайн байна уу? Өнөөгийн манай нийгмийн хамгийн эмзэг цэгийг маш зөв оношилсон, уншууртай сайхан ярилцлага байна. Бид гадны соёл, системийг хуулбарлахаас илүүтэй өөрсдийн гээгдсэн уламжлалт “зөөлөн соёл”, ахмадаа хүндэлдэг амьд ёс зүйгээ сэргээх цаг болжээ. “Би төвт” үзлээс салж, дэргэд байгаа хүндээ, бусдын хөдөлмөрт талархаж сурах нь нийгмийн талцлыг зогсоох хамгийн хүчтэй зэвсэг гэдэгтэй санал нэг байна. Эрдэмтэн хүний үг шийдвэр гаргах түвшнийхэнд хүрч, хүүхэд хүмүүжлийн стандарт болоосой. Сайхан ярилцлага өгсөн доктор Д.Нармандах багшид талархал илэрхийлье.
Доктор Д.Нармандах багшийнхаа ярилцлагыг уншаад. Бие биенийхээ хийсэн сайн зүйлсийг үнэлж, талархаж чаддаг байвал ойлголцол илүү нэмэгдэж, нийгэм илүү дулаан болдог юм байна.Талархах сэтгэл байхгүй үед хүмүүс бие биеэ ойлгохоосоо илүү буруутгаж, талцах нь амархан болдог. Харин жижиг зүйлд ч гэсэн талархаж сурвал харилцаа, хандлага хоёул илүү эерэг болдог гэж бодлоо.
Сайн байна уу? “Талархаж мэддэггүй нийгэмд талцал л үлддэг” хэмээх нийтлэл нь өнөөгийн нийгмийн харилцаанд тулгамдаж буй асуудлыг бодитойгоор хөндсөн байна. Хүн бүрийн хөдөлмөр, оролцоо, сайн үйлсийг үнэлж хүндэтгэх соёл сулрахын хэрээр үл ойлголцол, талцал нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Талархал, хүндлэл нь зөвхөн хувь хүний ёс суртахууны асуудал бус, нийгмийн эв нэгдэл, зөв харилцааны үндэс болохыг энэхүү нийтлэл онцлон харуулжээ. Ийм төрлийн нийтлэлүүд нь иргэдэд зөв хандлага, эерэг үнэт зүйлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.
Доктор Д.Нармандах багшийн ярилцлагыг уншаад “ Талархах соёл нийгмийн харилцаанд маш чухал. Хүмүүс бие биенээ хүндэтгэж, талархаж чадвал эв нэгдэл нэмэгдэнэ.
Харин талархалгүй, зөвхөн шүүмжилдэг хандлага нь нийгмийн талцал, үл ойлголцлыг нэмэгдүүлдэг. Талархал нь хамгийн энгийн боловч хүмүүсийн харилцааг сайжруулдаг хүчтэй хэрэгсэл юм байна” гэж ойлголоо. Эрхэм доктор Д.Нармандах багшдаа талархал илэрхийлье.
Доктор, профессор Д.Нармандахын ярилцлагыг уншсаны дараа талархал, хүндлэл, эмпати зэрэг үнэт зүйлс нь зөвхөн хувь хүний зан чанар төдийгүй нийгмийн харилцааны чанарыг тодорхойлдог чухал хүчин зүйл болохыг ойлголоо. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн харилцаа хэт өрсөлдөөнтэй, хурц ширүүн болж, бие биенээ ойлгох, талархах, хүндэтгэх хандлага буурч байгаа нь олон төрлийн үл ойлголцол, зөрчлийн үндэс болж байна.