Иран дайныг дуусгах АНУ-ын саналыг бодолцож үзэж байна


Иран дайныг дуусгах АНУ-ын тавьсан саналыг “бодолцож үзэж байна” гэж Ираны эрх баригч мэдээлжээ. Хоёр тал тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна гэх мэдээллүүд цацагдаж эхлэв. Ираны Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч “АНУ-ын тавьсан саналын талаар Пакистантай зөвлөлдөнө” гэж мэдэгджээ.

АНУ-ын “Axios” мэдээний агентлагийн мэдээлснээр Цагаан ордон Ирантай 14 зүйл заалт бүхий хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа аж. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ өнгөрсөн 24 цагийн хугацаанд Ирантай маш сайн ярилцсан. Тохиролцоонд хүрэхэд ойрхон байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *