“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Гүйлтийг 42 км 195 метр, 21 км 095 метр, 10 км, 5 км, 1.5 км гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулах юм. Мөн “Улаанбаатар марафон”-ы 500 метр, 800 метрийн гүйлт нь тусгай олимпын төрлөөр зохион байгуулагдана. Тэгвэл тус олон улсын гүйлтийн маршрутыг хүргэж байна.







