З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө


Узбекистан Улсын Ташкент хотноо энэ оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын хүрэл медалийн төлөө өчигдөр охидын 48 кг-ын жинд  А. Мөнгөнзул,  Шри Ланка Улсын тамирчин Чомоди Хирнятай тулалдаж яллаа. Мөн охидын 50 кг-ын жинд З. Аминхайр, Саудын Арабын тамирчин Данан Аланази 2-р үед буулган авч, шөвгийн 4-т шалгарч үлджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *