ЗӨСҮТ болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрч байжээ. Энэхүү судалгааг 2007 онд хийжээ.
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээгээр хантавирусийн эсрэг бие (IgG) тодорхойлогдож байжээ. Иймд уг халдварын эрсдэлийг судлан тандалт хийх шаардлагатайг харуулж байгаа аж.

