Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах зорилгоор “Монголын Уран Нугаралтын Чуулган-2026” арга хэмжээг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Тус чуулга уулзалт нь 2023 онд Лас Вегас, 2024 онд Улаанбаатар хот, 2025 онд Миннесота мужид амжилттай болж, 1000 гаруй оролцогчдыг нэгтгэсэн байдаг.
Уран нугараачдын чуулган 6-р сард болно
