Б.Дэлгэрсайхан: Хуурамч материал бүрдүүлсэн Батжин компанид дахин 13 тэрбум төгрөгийн тендер олгосон байна


Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Б.Дэлгэрсайхан “Миний талаар  хуурамч, ташаа мэдээлэл тараах гэж байгааг би сонссон. Өмнө нь надтай хамааралтай байсан компани 2008 онд монголд анхны төмөр замын ажлын зөвшөөрлийг  авч байсан түүх бий. Үндэсний аудитын газраас Монголын төмөр зам ТӨХК-д санхүүгийн холбогдолтой 370.1 тэрбум төгрөгийн 12 зөрчил илрүүлж ,акт тогтоосон.  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шалгах чиглэл ирүүлж, Зам, тээврийн яам дотоод аудитын шалгалт оруулсан. Шалгалтаар зөрчил бодитой байсан нь тогтоогдож, холбогдох хүмүүст арга хэмжээ авах үүрэг өгсөн юм.

Дотоод аудитын шалгалтаар “Батжин” компанид 6 удаагийн тендер олгосон. Энэ асуудлаар тус компанийн эзэн Ганхуяг нь өмнө нь хуурамч тендерийн материал бүрдүүлж тендер авсан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж байсан ч үүнийг мэдсээр байж дараа нь дахин 13 тэрбум төгрөгийн тендер олгосон байна. Мөн ямар нэгэн ажлын гүйцэтгэлгүй байхад нь 9-10 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар дотоод аудитынхан танилцуулсан. Одоогоор тус компанийн авсан тендерийн нийт дүн 123 тэрбум төгрөгт хүрсэн. Харин Ганхуяг нь 5-р сарын 1-нд компаниа бусдад шилжүүлээд, хэд хоногийн өмнө хилээр гарсан гэх мэдээлэл бий.

Миний хувьд Ганхуяг гэх хүнийг би танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэвлэлээр өөрийгөө шүгэл үлээгч, мөнгө аваагүй гэж ярьж байгаа нь сонсогдсон. Үнэн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтооно.Мөн төмөр замын төслийн талаар “40 суман шилжүүлэг нийлүүлэх 13 тэрбум төгрөгийн тендер авсан ч нийлүүлэлт удааширсан. Суман шилжүүлэг үйлдвэрлэхэд гурван сарын хугацаа шаарддаг тул дахин захиалга хийх нөхцөл үүсвэл төмөр замын төсөлд саатал гарах эрсдэл бий. Иймээс яамны зүгээс ажлын хэсэг байгуулан яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *