Их Британийн армийн эмч нар хантавирусийн халдвар авсан иргэнд туслахаар алслагдмал арал дээр шүхрээр буужээ


Бямба гарагт Их Британийн армийн эмч нар тус улсын далайн чанад дахь “Тристан да Кунья” арал дээр шүхрээр буусан нь хантавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой үйлдэл байжээ.

Атлантын далайн өмнөд хэсэгт орших Тристан да Кунья арал нь манай дэлхийн хамгийн алслагдсан арлуудын нэг юм. Тус аралд дээр оршин суудаг нэгэн эр хантавирусийн халдвар дэгдсэн MV Hondius аяллын хөлгөөс 4-р сарын дундуур газардсан байжээ.

MV Hondius хөлөг түүнийг арал дээр нь орхиж явснаас хойш хоёр долоо хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тусгаарлагдсаны дараа биеийн байдал нь тогтворжсон байна.

Бямба гарагт Их Британийн армийн RAF A400M ачааны онгоцноос цэргийн 6 албан хаагч, 2 эмч тус иргэнийг эмчлэхийн тулд Тристан да Кунья арал дээр шүхрээр буужээ. Тэд Тристан да Кунья арлын эрүүл мэндийг хариуцсан хоёр ажилтанд туслахаар очиж байгаа гэв.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *