Баян-Өлгийд зам тээврийн ослын улмаас 17 настай эмэгтэй сурагч нас баржээ


Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл өчигдөр оройн 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байгаа нь тодорхой болоод байна. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангид суралцдаг сурагчид болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайн тээврийн хэрэгслэлийг жолоодож явсан иргэн 18 нас хүрсэн байжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *