Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ


НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байгаа билээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хууль бусаар мөрдөж мөшгөхт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь эхнэрээ байнга зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөө ашиглах эрхэд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж хүний тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч төхөөрөмж байршуулж, мөрдөн мөшгөсөн хэрэгт буруутгаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *