Улаан чулуутын хогийн цэгт өчигдөр өдөр гал гарч улмаар салхи гарсны улмаас галын тархалт нэмэгджээ. Дулааны улиралд Улаан чулуутын хогийн цэг шатсанаар ойр орчмын айлууд утаажилтад өртөж хүндрэл учруулдаг байна. Иймд иргэдийн зүгээс “Улаанбаатар хотын төвлөрсөн Улаан чулуутын хогийн цэгийг хааж өгөхийг хүсэж буй.Тус хогийн цэгийг 2027 онд хаах тухай 2024 онд Засгийн газрын хуралдаанаар ярьж байсан юм.
Улаанчулуутын хогийн цэгт гал гарчээ
