Сүүлийн жилүүдэд хулан эрс цөөрчээ


Говийн гайхамшигт 6 амьтны нэг бол хулан буюу зэрлэг илжиг юм. Дэлхийн нийт хулангийн 80 гаруй хувь манай оронд байдаг. Харин хулан сүүлийн 2-3 жилд цаг агаар болон амьдрах орчны өөрчлөлтөөс тархац ихээхэн хумигдахаас гадна ашиг хонжоо олох зорилготой хүмүүсийн золиос болсноор тоо толгой нь эрс цөөрчээ.

Энэ амьтан Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд эмзэг, бүс нутагт ховордсон зүйл хэмээн тодорхойлогджээ.

Монгол Улсад хуланг агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол Улсын “Улаан ном”-д оруулжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан. Иймд иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн алба зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *