Х.Нямбаатар: Нийслэлийн засаг даргын I орлогчоор Г.Жаргалсайханыг ажиллуулах санал намын аппаратаас ирсэн


Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай ажлаа өгч, АТГ-т шалгуулж байгаа. Түүний оронд Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг томилсон юм.

Энэ талаар нийслэийн засаг дарга Х.Нямбаатар ийн тайлбарлалаа.

-Би дээрээ бас намын удирдлагатай. Намын аппаратаас “Нийслэлийн засаг даргын I орлогчоор Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг томилох нь зүйтэй” гэдэг санал ирүүлсэн. Үүний дагуу л би томилсон.

-Намын даргын саналаар томилсон гэсэн үг үү?

-Миний удирдлагад сүүлийн 3 жил гаруй ажиллаж байсан залуу ш дээ. Бид Иран, Америк шиг байлдаж байгаа биш. Хотын иргэдийн төлөө хамтраад ажиллах байлгүй дээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *