“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо


“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, ийм сэлгээ хийжээ.

Б.Чагнаадорж 2024 оны 7-р сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийг тус үйлдвэр тэргүүлсэн аж. Энэ нь Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Монгол”-д тавихад нөлөөлсөн юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *