Байгаль хамгаалагчийн өдөр тутмын ажил, шуурхай эргүүл хяналт, байгаль хамгааллын үйл ажиллагаанд ашиглах зориулалттай БНХАУ-д үйлдвэрлэсэн 2026 оны “SUPER GO PRO 150” маркийн мотоциклыг Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өглөө.

Тус мотоциклыг Хамгаалалтын захиргааны өнгөрсөн 2025 онд төвлөрүүлсэн давсан орлогын эх үүсвэрээр худалдан авч, хамгаалалтын үйл ажиллагааны хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхэд ашиглах юм. Ингэснээр байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл сайжирч, тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт хамгаалалтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэх ач холбогдолтой.
