МУГЖ С.Жавхлан Эх үрсийн баярт зориулан “Энх цагийн дуулал” хэмээх дууны нээлт хийж маргааш 13:00 цагт Ялалтын талбай дээр олон нийтэд үзүүлэх юм. Энэ үеэрээ хамгийн эхэнд ирсэн 2026 хүнд мод бэлэглэнэ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа: Би гэхдээ энэ сайхан үйл явдлыг мэргэн ухаандаа бодоод олсон юм биш л дээ. “Хүн энэ хорвоо дээр үр удмаа үлдээх, ном бүтээх, мод тарих” гэж ирдэг гэсэн нэг үг байдаг. Энэ хагас сайн өдөр мод тарих тохиромжтой юм байна. Тиймээс хэдүүлээ “Эх дэлхий Энх амгалангын төлөө бүгдээрээ мод тарьцгаая” хэмээн уриалав. Би 2026 оныг бэлгэдэн 2026 ширхэг мод худалдаж авсан. Маргааш хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэнэ.
Маргааш бүгдээрээ Ялалтын талбай дээр уулзацгаая. Уран бүтээлч дүү нар маань маргааш хүрээд ирээрэй. Чингэлтэй дүүргийнхэн маань СТӨ-нөөсөө дэлгэц, хөгжимөө аваад ирнэ гэсэн. Сайн сайхан зүйл хийхэд хүмүүс маш гоёор хүлээн авч тусладаг юм байна.
