АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчилж байгаа билээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалдаа улс төрчдөөс илүү бизнесийн салбарын ‘акулууд’ буюу дэлхийн эдийн засгийг хөдөлгөж буй нөлөө бүхий гүйцэтгэх захирлуудыг дагуулж очсон нь энэ удаагийн хэлэлцээрийн гол онцлог болж байна.
Трамп Бээжинд хэн хэнийг дагуулж очсон бэ?
1. Apple (Тим Кук): $4.33 их наядын үнэлгээтэй. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани.
2. Nvidia (Женсен Хуанг): $3.50 их наядын үнэлгээтэй. Хиймэл оюун ухааны чипний зах зээлийг тэргүүлэгч.
3. Meta (Дина Пауэлл Маккормик): $1.50 их наяд долларын үнэлгээтэй. Олон нийтийн сүлжээ болон метаверс технологийн гигант.
4. Tesla (Илон Маск): $1.20 их наяд долларын үнэлгээтэй. Цахилгаан автомашин болон автомат жолоодлогын салбарт хувьсгал хийгч.
5. Visa (Райан МакИнерни): $580 тэрбум долларын үнэлгээтэй. Дэлхийн санхүүгийн төлбөр тооцооны системийг атгаж буй компани.
6. Mastercard (Майкл Мибах): $480 тэрбум долларын үнэлгээтэй. Олон улсын төлбөр тооцооны сүлжээний томоохон төлөөлөл.
7. GE Aerospace (Ларри Калп): $321 тэрбум долларын үнэлгээтэй. Нисэх хүчин болон тийрэлтэт хөдөлгүүрийн технологийн тэргүүлэгч.
8. Goldman Sachs (Дэвид Соломон): $278 тэрбум долларын үнэлгээтэй. Уолл Стрийтийн хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулалтын банк.
9. Citigroup (Жейн Фрейзер): $215 тэрбум долларын үнэлгээтэй. Дэлхийн өнцөг булан бүрт салбартай санхүүгийн гигант.
10. Qualcomm (Кристиано Амон): $200 тэрбум долларын үнэлгээтэй. Ухаалаг утас болон 5G холбооны чипний тэргүүлэгч.
11. Boeing (Келли Ортберг): $187 тэрбум долларын үнэлгээтэй. Дэлхийн агаарын хөлөг үйлдвэрлэлийн хамгийн том тоглогчдын нэг.
12. BlackRock (Ларри Финк): $176 тэрбум долларын үнэлгээтэй. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани.
13. Cargill (Брайан Сайкс): $154 тэрбум долларын орлоготой. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын дэлхийн хамгийн том хувийн компани.
14. Blackstone (Стивен Шварцман): $148 тэрбум долларын үнэлгээтэй. Хөрөнгө оруулалтын салбарын хамгийн нөлөө бүхий тоглогч.
15. Micron (Санжай Мехротра): $130 тэрбум долларын үнэлгээтэй. Санах ойн чип болон дата хадгалах технологийн тэргүүлэгч.
16. Coherent (Жим Андерсон): $65 тэрбум долларын үнэлгээтэй. Лазер болон хагас дамжуулагч материалын технологийн салбарт тэргүүлэгч.
17. Illumina (Жейкоб Тэйсен): $21 тэрбум долларын үнэлгээтэй. Генийн дараалал тогтоох технологийн салбарын гол тоглогч.
Доналд Трамп Бээжинд хийж энэ удаагийн айлчлалаараа хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын асуудлаар Бээжингийн удирдагчидтай хэлэлцэх болно.
