Эрдэнэбүрэнгийн УЦС, нефьт боловсруулах үйлдвэрт бондын мөнгийг ашиглах хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэхээр болов


Гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдөр яаралтай горимоор УИХ-д өргөн барилаа. Уг төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар санал хураахад, 99 гишүүн оролцов. Тэдний 62 (62.65) нь дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг парламент эцсийн мөчид унагасан юм. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг уг хуулийн төсөлд үлдээгээд, Сэлбэ дэд төвийг хасаж, Засгийн газар дахин өргөн барьсан нь энэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *