Н.Учрал: 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувийг ногоон зээл эзэлнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. 

Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын нэг нь Ногоон хөгжлийн чөлөөлөлт. Ногоон хөгжлийн чөлөөлөлт бол уриа лоозон биш бодит ажил. Засгийн газар, Монголбанк, банк, санхүүгийн салбар хамтдаа ногоон зээл, ногоон санхүүжилтэд ногоон гэрэл асаалаа.

Засгийн газар Түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай “НОГООН” тогтоол баталсан. 15 шат дамжлага, гарын үсгээр халхалсан хүнд суртлын хүлээсийг тайллаа. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх нарны хавтан, хураагуур ашиглан, эрчим хүчний хэрэгцээгээ хангаад, төвийн шугамд нийлүүлж эхэлсэн.  Энэ бол эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой санхүүжилтийнбодлогын бодит эхлэл” гэдгийг онцолсон юм. Мөн 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувийн ногоон зээл эзэлдэг байх зорилтыг тавьж буй. Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүү нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байна. Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтаж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *