“GS25” 5 нас хүрлээ


“Дижитал Концепт” ХХК нь 2021  оны 5 дугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны мастер франчайз эрхтэйгээр “GS25” анхны салбар дэлгүүрээ нээсэн. Өнөөдрийн байдлаар 300 салбарт 3000 гаруй ажилтантай болж өргөжин тэлж 5 жилийн ойгоо угтаж байна.

“Дижитал концепт” ХХК нь 5 жилийн ойн босгон дээрээ хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ISO 9001:2015 Quality Management Systems стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ. Мөн Олон улсын “SGS-CSTC Standards Technical Services” Co.,Ltd компаниар баталгаажуулан албан ёсны гэрчилгээ болон Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, АНУ-ын итгэмжлэл бүхий SIS Certification PVT Ltd-ээс стандартын гэрчилгээгээ тус тус гардан авч 5 жилийн ойгоо амжилт дүүрэн угтаж байна.

Мөн орчин үеийн тоног төхөөрөмж болон ариун цэврийн өндөр стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэхээр “Food concept” хоолны үйлдвэр болон аюулгүй , баталгаат стандарт хангасан “Transfer center” ханган нийлүүлэлтийн төвийн нээлтийг удахгүй хийхээр зэхэж байна.

“GS25” ая тухтай дэлгүүр нь франчайз бизнес эзэмшихээр сонирхсон хүмүүст шилжүүлэн олгох, үйлчилгээний салбарыг нэг түвшинд хүргэн хөгжүүлэх, хэрэглэгчдэдээ цаг ямагт чанартай бүтээгдэхүүнээр үйлчилж, амар хялбар туршлага санал болгох зорилготой билээ. 

Монголын томоохон брэнд болсон “Sengur” брэндийн шар айргийг 2026 оны 4 дүгээр сараас эхлэн Солонгосын бүх “GS25” салбараар худалдаалж байна.

“GS25” нь ялгарал болсон нэрийн бүтээгдэхүүн болох “GS Water” цэвэр ус, “Moomooshi Friends characters” зайрмаг, гүзээлзгэнэтэй болон шоколадтай сүү зэргийг худалдаанд гарган хэрэглэгч нартаа амт, чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэн өдөр тутмын амьдралын мөч бүхэнд нь хүрч үйлчлэхийг эрхэмлэсээр байна.

Хэрэглэгч та бүхэн бидэнтэй хамт байж “GS25” аппликейшнаа гар утсандаа татан, гоё гоё урамшууллын мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн аваарай.  

5 жилийн ойгоо угтаж буй “GS25” ая тухтай дэлгүүрийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан 5 дугаар сарын 31-нийг дуустал урамшуулал дүүрэн онцгой өдрүүдийг бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *