Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарыг чөлөөлсөнтэй холбоотойгоор түүний оронд ажиллах хүний нэрс таамаг хэлбэрээр хөвөрсөөр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яригдаж буй нэрс дунд МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвдагвыг дэвшүүлэх магадлалтай байна.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 15:00 цагаас хуралдахаар төлөвлөжээ. Тус хурлаас нийслэлийн МАН-ын хорооны хурлын товыг зарлана. Бас хотын даргад нэр дэвшигчийг тодруулах учиртай. Хэрэв дэмжигдвэл МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна.
Ингэснээр Улаанбаатар хотыг 2028 он болтол удирдах хүн албан ёсоор баталгаажих юм.
