Оюутолгойн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулахаар тохирчээ


Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах хэлэлцээр 2025 оны 11 сараас эхэлсэн байдаг. Рио тинто компанитай Монгол улсын засгийн газраас томилогдсон хэлэлцээрийн баг удтал зөвшилцсөний эцэст хүүгийн хувь хэмжээг амжилттай бууруулж чадсан гэдэг мэдэгдлийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хийлээ.

7 жилд нэг удаа өөрчлөлт оруулж Оюутолгойн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах хэлэлцээрийг хийх боломжтой. 2018 онд тохиох боломжоо Монгол улсын засгийн газар алдсан байдаг. Тэгвэл 2025 оны төгсгөлд эхэлсэн хэлэлцээр амжилттай болсон гэдэг сайхан мэдээ дуулдлаа. “Рио Тинто групптэй хэлцэлд хүрч, менежментийн төлбөрийг 2 дахин бууруулахаар болжээ. Энэ тухай Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ: “Энэ бол Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөх боломж бүрдлээ гэсэн үг бөгөөд 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *