Сүхбаатарын талбай-Сэлбэ хот чиглэлд аялах СЭ:1 “Сүхбаатарын талбай- Дэд төв” автобус өнөөдрөөс эхлэн өдөр бүр 11.00, 14.00 цагт явна. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай танилцах аялалд хамрагдах иргэд товлосон цагт автобусаар үйлчлүүлэх боломжтой юм.
“SELBE CITY TOUR” АВТОБУСНЫ МАРШРУТ,
-Сүхбаатарын талбай
-Амины орон сууцны бүс -Багц 3.1, 3.2, 3.3
-Сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт
-Эмнэлэг болон нийгмийн үйлчилгээний төлөвлөлт
– Дамбадаржаа дулааны станц, (Багц 4-1)
-Сэлбэ дэд станц, Багц 1, 2
Аялалд,
– 113 блок, 8575 айлын орон сууцны бодит явц
– Ирээдүйн 5 цэцэрлэг, 8 сургуулийн байршил
– 58 га ногоон байгууламж, гүйлт болон дугуйн замын трасс
– Дулаан, цахилгааны бие даасан дэд бүтцийн шийдэл
Төслийн мэдээллийн ил тод байдлыг хангах, бодит ажлын явцыг иргэдэд үнэн зөвөөр хүргэх аялалд хамрагдаж, ирээдүйн хоттой танилцах юм.
