ЭЕШ ирэх даваа гарагт түүхийн хичээлээр эхэлнэ 


2026 оны элсэлтийн ерөнхий шалгалт 5-р сарын 25-нд түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ өдөр мөн англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм. Газарзүй, нийгэм судлал, биологи, орос хэл , монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол хими, математик физикийн шалгалт 100 минут үргэлжлэх юм. Шалгуулагчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө анги танхимдаа ирэх ёстойг санууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *