Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар :
- Байдрагийн усан цахилгаан станц төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
- Улсын хилийн зурваст газар ашиглуулах, концессын гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
- Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх тухай хуулийн төслийн талаар
- Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийн талаар
- Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
