Гэрлэлт 3 мянгаар, төрөлт 30 мянгаар буурч байна


Дэлхийн олон улс орны өмнө хүн амын өсөлт саарч байна. Энэ давалгаа Монгол улсыг ч тойрхохгүй байгаа юм. Манай улсын хүн амын өсөлт өмнөх жилүүдийнхээс эрчтэй саарч байна. Өмнө нь гэр бүл салалт жил тутам нэмэгдэх хандлагатай байсан ч төрөлтийн тоо болоод гэрлэлт өндөр байсан нь үзүүлэлтийг эерэг нөлөө үзүүлдэг байжээ.

Харин сүүлийн жилүүдэд гэрлэлт, төрөлт аль аль нь огцом буурах хандлагатай болоод байна.

Тухайлбал өнгөрсөн жилийнхээс төрөлтийн тоо 30 мянгаар буурсан бол гэрлэлтийн бүртгэл ганцхан жилд 3 мянгаар буурчээ.

Дээрх үзүүлэлтүүд дэлхийн бусад улсад ч адилхан өрнөж байна. Франц улсад 2025 онд нас баралтын тоо нь шинэ төрсөн хүүхдийн тооноос давсан бол БНХАУ-д 2025 онд хамгийн цөөн хүүхэд төрсөн тоо бүртгэгджээ.

Монгол улсын хувьд дэлхий нийтийн анхаарал хандуулж эхэлсэн энэ бодлогыг хэрхэн зүй зохистой хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудалд анхаарал хандуулж байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас гэр бүлийн тухай хуулийг гэр бүлтэй холбоотой зөрчлийг шийдэхэд чиглүүлж боловсруулсан бол Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийн хуулийг санаачлан боловсруулж ажиллахаар болжээ. Уг хуулийн төсөлд 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн 1 гишүүнийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх заалт явж байсныг хуулийн төслөөс хассан байна. Шалтгаан нь жилд 206 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт буурахаар байжээ. Түүнчлэн засгийн газраас нийт иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ХАОАТ-аас чөлөөлөхөөр болсон учраас давхар хөнгөлөлт эдлүүлэх шаардлагагүй хэмээн тооцжээ.

Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг салбарын яамнаас халамжийн хуулийн төсөлтэй хамтад нь боловсруулна. Шалтгаан нь хүүхдийн мөнгөний зарцуулалт халамжийн мөнгөн дүнг өсгөж харуулах шалтгаан болдог. Хүүхдийн мөнгийг дэлхийн олон улс оронд халамжинд тооцдоггүй. Хүүхдийн хөгжлийг дэмжих санхүүжилтэд оруулж тооцдог. Тиймээс хүүхдийн мөнгийг халамжийн дансаар оруулахгүй байх үүднээс хуулиар нь салгах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэрэв хүүхдийн мөнгийг оруулж тооцохгүй бол Монгол улсын халамжинд зарцуулах мөнгө жилдээ 600 тэрбум төгрөгт багтдаг байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *