Увс аймгийн Улаангом-Наранбулаг чиглэлийн автозам цасанд боогдож, Тошилт хөтөл, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас оржээ. Иймд Улаангомоос гарах хөдөлгөөнийг 5-р сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан талаар Увс аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Мөн УБ-аас ирэх хөдөлгөөнийг Наранбулаг суманд хязгаарлана. Аймгийн онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй хоёр чиглэлд ажиллаж байна. Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхааруулаа.

