Өнөөдөр буюу 5-р сарын 21-нд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх төлөвтэй байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчдийг анхааралд
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх
-Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс болгоомжлохыг Онцгой байдал болон цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
