Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар одоо УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийнтухай хууль мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм. Тэгвэл үүний араас Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг шийдэх асуудал хэлэлцүүлэхээр товлоод байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас ахин өргөн барьж яаралтай хэлэлцүүлгийн горимоор оруулж ирсэн билээ. Ингээд өнөөдөр хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн дарааллыг танилцуулъя.
- Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,асуулт асуух хугацаа 90 минут/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
