Т.Даваадалайг цагдан хорихоор болжээ


Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Түүнийг Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг

-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,

-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэсэн юм. Тэгвэл уг хэрэгт шалгагдаад буй Т.Даваадалайг цагдан хорих саналаа АТГ-аас өнгөрсөн даваа гарагт шүүхэд хүргүүлсэн байна. Шүүхээс Т.Даваадалайг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Учир нь хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуух, далдлах хуурамчаар үйлдэх гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үндэслэлтэй гэж үзэж буй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *