Азийн хөгжлийн банктай аялал жуулчлалын салбарт хамтарна


АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар төсөл хэрэгжүүлэгч талууд уулзлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар:

  • АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт;
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц;
  • “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор дахь “Дижитал музей”-н төсөл;
  • 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *