М.Бадамсүрэн нарын гишүүд хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа танилцууллаа. Энэхүү хуулийн гол зорилго нь хүүхдийн хичээлээс гадуурх болон амралтын цагийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд анхаарах юм. Олон улсын жишгээр “оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төр, эцэг эх, бүх талын оролцоог хангах шаардлагатай. Монгол Улсад хийсэн олон судалгаагаар эцэг эхчүүдийн орлогын түвшнээс шалтгаалан хүүхдээ хүссэн сургалт, дугуйланд хамруулах боломж хангалтгүй байдаг нь тогтоогдсон. Мөн нийслэл, орон нутгийн хөгжлийн ялгаа нь хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал болж байна.
Тиймээс баялгийн сангийн хуримтлалаас хүүхдийн хөгжилд зарцуулах нь зүйтэй гэдэг хэмээн тайлбарлаж байгаа юм.
Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсанаар Ирээдүйн өв санд уул уурхайн салбараас төвлөрдөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 65 хувь хуримтлагдаж байна. Жил бүр ойролцоогоор 4–6 их наяд төгрөг төвлөрдөг бөгөөд нийтдээ 6 их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлагджээ. Энэхүү хөрөнгийг жилийн 4.1 хувийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд, тухайлбал гадаад бондод хөрөнгө оруулан өсгөж байгаа бөгөөд зөвхөн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байна. Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд уг хүүгийн орлогын 50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулах санал тусгасан. Үндэсний баялгийн сангийн үндсэн хөрөнгөнд хүрэлгүйгээр зөвхөн өгөөжөөс нь хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн зөв зарчим гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна.
