Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам” төслийн хүрээнд Таваншарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замыг засан, шинэчилж байна. Энэ хүрээнд маргааш буюу 5-р сарын 26-нд СХД-ийн XXI хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэл борооны ус зайлуулах шугам тавина. Энэ үеэр автозам хөндлөн сэтлэх тул уг замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.
5-р сарын 26-ны 23:00 цагаас эхлэн 5-р сарын 27-ны 06:00 цаг хүртэл уг замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Иймд жолооч нарыг өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг сануулъя.
