Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа пара таеквондонгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -63 килограммд өрсөлдөж буй Дэлхийн аварга, паралимпын мөнгөн медальт Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарч, медалийн болзол хангалаа.
Тэрбээр эхний тойрогт Малайзын тулаанч Мухамед Амирулыг ялж, шигшээ наймд шалгарсан. Хагас шигшээд үлдэх тулаанаа Ираны тулаанч Амирхоссейн Ализадетай учраа таарч, эхний үедээ 13:9-ээр ялав. Хоёрдугаар үед энэ тэнцүүхэн тулаан өрнөсөөр 11:10-аар Г.Болор-Эрдэнэ өрсөлдөгчөө ялжээ.
