Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, нийслэлийн дараагийн засаг даргыг томилох гэж байна. Хуралд оролцож буй НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалангаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч олон байгаа болов уу?
-Нэр дэвшүүлэх процессыг нээлттэй өрнүүлэх болов уу гэж бодож байна.
-Х.Нямбаатарыг засаг даргаас огцруулсан асуудлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хувийн байр сууриа илэрхийлье. Харамсалтай зүйл болсон. Сонгуульд ялсан нийслэлийн намын хорооны даргын ялалтыг ийм байдлаар авсанд харамсаж байгаа. Түүний ажлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр хуулийн байгууллагын шалгалтаар зарим зүйл ойлгомжтой болох байлгүй дээ.
-Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхээр яригдаад буй Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч биш. НИТХ-аас дэмжиж ажиллах бололцоотой болов уу?
-Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалаа өгөөд засаг дарга болсон хүн огцорч байсан. Одоо ялгаа байхгүй болов уу. Хэрвээ гаднаас хүн томилбол НИТХ хатуу л хандах байх. Нийслэлийн намын хороо 45 төлөөлөгчөө илгээсэн байж, яагаад тэдэндээ итгэдэггүйг би гайхаад байгаа. Х.Нямбаатар дарга өөрөө УИХ-д биш, НИТХ-д багаа удирдаж орон, ялалт байгуулаад хотын дарга болсон. Харамсалтай нь огцорлоо. Одоо намын дүрмийн дагуу дараа дараагийн асуудлаа ярих байх.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

One response to “Ж.Батбаясгалан: Гаднаас хотын дарга томилогдвол НИТХ хатуу хандах байх”
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, даргын дохиогоор биш өөрсдийн үзэл бодолдоо үнэнч байвал Нямбаатар дахиад дарга болно доо
Нямбаатартаа амжилт хүсье. Энэ удаа биш гэхэд дараачийн удаад нийслэлийн дарга болноо