Манай орны зарим нутгаар хэт хуурайшилттай байна. Иймээс ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Өнөөдөр (2026.05.25) 14:00 цагийн байдлаар:
Нэн их хуурайшилттай:
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн зарим газар, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай:
Баян-Өлгий, Ховд, Төв аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатарын зарим газар, Увс, Дорнод, Дорноговийн баруун, Архангайн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, хуурайшилт их байна.
