Улаанбаатар марафоныг зохион байгуулахдаа нийслэлийн төсвөөс 900 сая төгрөг гаргасан талаараа нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдлээ. Гэхдээ марафонд оролцогчдыг бүртгэхэд авсан татвар хураамжийн төлбөрүүдээс 1,2 тэрбумын орлого төвлөрүүлжээ. Улаанбаатар марафоныг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд анх удаа ашигтай гарч байгаа нь энэ юм.
Нэгэнт нийтийг хамарсан марафоныг ашигтай байдлаар зохион байгуулах бололцоотой нь тодорхой болсон учир дараа жилээс хувийн хэвшилд зохион байгуулах эрхийг нь шилжүүлэх гэнэ.
