Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн саналыг хүлээж авлаа. Б.Пүрэвдагвад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 92.3% нь санал өгч, нийслэлийг удирдуулахаар болов.
Нийслэлийн ИТХ-д МАН 40, АН 5 суудалтай. 40 төлөөлөгчтэй МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг дэмжсэн учир нийслэлийн ИТХ түүнийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг дэмжих нь тодорхой байсан юм. Одоо Б.Пүрэвдагвыг Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд түүнийг батламжилбал тэр нийслэлийг удирдах юм.
