Б.Пүрэвдагва: Би Ерөнхийлөгчийн том охинтой хамтран амьдарч байсан нь үнэн


Нийслэлийн засаг даргаар дөнгөж томилогдоод буй Б.Пүрэвдагва Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн охинтой нэр холбогдоод буй. Энэ талаараа тэр өнөөдөр сэтгүүлчдэд ийн тайлбарлалаа. Б.Пүрэвдагва:

-Би Ерөнхийлөгчийн том охинтой хамтран амьдарч байсан нь үнэн. Гэхдээ энэ бол 11 жилийн өмнөх асуудал. Улс төрийн янз бүрийн юм гарч ирэхэд, энэ асуудлыг дэвэргээд байдаг. Одоо аль аль нь тал талдаа гэр бүл зохион байгуулаад явж байгаа. Тус тусдаа гэр бүлтэй, залуу гэр бүлүүд шүү. 2 залуу гэр бүлийн асуудал яригдаж байгаа учраас та хэд маань энэ асуудалд бодолтой хандахыг хүсэж байна.

Би 6-р сарын 18-нд хуримаа хийхээр төлөвлөсөн байсан. Гэнэт энэ ажил гарч ирээд, хуримаа хүртэл цуцаллаа. Би хань ижлээсээ уучлалт хүсмээр байна. Амьдралынх нь хамгийн гоё мөчийг хойшлуулчихлаа ш дээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *