Б.Пүрэвдагва: Над руу ашиг сонирхлын зөрчилтэй дуудлага битгий явуулаарай


Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхынх нь саналаар нийслэлийн засаг даргаар томилогдсон Б.Пүрэвдагваас сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.

-Ажлаа юунаас эхлэх вэ?

-Дарга төвтэй биш, иргэн төвтэй ажиллана. Автомашин биш, хүн төвтэй шинэ Улаанбаатарыг байгуулна. Хамгийн түрүүнд өвлийн бэлтгэлээ хангах шаардлагатай. Би одоо хөх нүүрс буюу коксон түлштэй холбоотой асуудлаар хурал хийх гэж байна. Араас нь баяр наадам, энэ зуны үер устай холбоотой асуудал байна. Үүн дээр нэмээд мега төслийг, Туулын хурдны замыг яах юм, бродюр яагаад солид байгаа талаар мэдээлж ажиллна. Бролохгүй байгаагаа ч хэлээд явна.

Мега төсөл байх ёстой. Гэхдээ өнөөдрийнхөө жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол том асуудлыг жаахан хойш нь тавина. Иргэд мэдэх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас шүүмжилдэг. Би чадахгүй юмаа яагаад чадахгүй байгаагаа иргэддээ хэлээд явна.

Над руу ашиг сонирхлын зөрчилтэй дуудлага битгий явуулаарай. Би завгүй байх болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *