Б.Пүрэвдагвыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ


Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо нийслэлийн ИТХ хуралдаж, уг асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-д МАН 40, АН 5 суудалтай. 40 төлөөлөгчтэй МАН-ын бүлэг Б.Пүрэвдагвыг дэмжсэн учир нийслэлийн ИТХ түүнийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг дэмжих нь тодорхой боллоо.

Төлөөлөгчдийн олонх нь Б.Пүрэвдагвыг дэмжвэл Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд түүнийг батламжилбал тэр нийслэлийг удирдах юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *