Халх голын байлдааны үеэр Буйр нуурт живсэн онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг явууллаа


Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг  Халхын голын байлдаан болсон газар орон болох Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт анх удаа усан доорх живсэн нисэх онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг 5-р сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Ленинград мужийн Онцгой байдлын албаны аврагч, мэргэжилтнүүд, усны гүнд шумбагчид хамтран усан бүсэд тодорхойлсон 4 цэг хооронд буюу урт нь 7 км, өргөн нь 5 км хэмжээтэй талбайд нарийвчилсан судалгаа хийсэн юм. 

Энэхүү ажиллагаа нь нуурт осолдсон  онгоцны байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Тус ажиллагаанд шумбагч, аврагчид, завь болон тусгай хайлтын төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд давхардсан тоогоор 14 цагийн  шумбалтыг усны гүнд металл хайгч төхөөрөмж ашиглан хийлээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *