Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоног 5-р сарын 25 наас эхэлж, 6-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд”Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”
уриан дор зохион байгуулж байгаа юм. Ингэхдээ товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаалах ач холбогдолтой юм.Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулахыг санууллаа.
0-15 насныханд хийх товлолт вакцины хугацааг сунгалаа
