Монгол, хятад иргэд нийлэн хар тамхи хэрэглэдэг байжээ


Монгол Улсын иргэн 42 настай, эмэгтэй Т.А, БНХАУ-ын иргэн 50 настай, эрэгтэй нар бүлэглэн, мөс гэх нэршилтэй хар тамхи хэрэглэдэг байжээ. Энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамин (methamphetamine)-ы агууламжтай, сэтгэцэд нөлөөлөх бодис юм. Үүнийг тэд өөрсдөө хэрэглэх зорилгоор олж авч, хадгалсан гэнэ.

Энэ хэрэгт Хар тамхитай тэмцэх алба Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, прокурорт шилжүүлсэн байна. Прокурор уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Шүүх тэднийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хятадын иргэнд 2 жил 6 сар, Монголын иргэн Т.А-д 1 жил 6 сар хорих ял оноолоо. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *