Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Хурд” грүппийн барьсан “Цэнгэлдэх” хотхонд утаа гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.05.27) 16:02 цагт 101-т иржээ. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Аврагчид оршин суугчдыг тэр даруй байрнаас гаргасан бол түргэний эмч нар угаартсан байж болзошгүй хүмүүст үзлэг хийжээ.
Галын тархалтыг 17:10 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг барилга 23 давхар. Гал хамгийн дээд давхарт гарсан аж. Айлуудыг цонхоо онгойлгохгүй байхыг гал сөнөөгчид анхааруулсан гэнэ. Учир нь хүчилтөрөгч галыг улам дэгдээж, богино хугацаанд газар авахад хүргэдэг.

