1 уут бэлгэнд дунджаар 49 грамм сахар байна 


Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6-р судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд манай улсын хүүхдүүдийн илүүдэл жин ийм байна.

  • 6-9 насны хүүхдүүдийн 24.5 хувь нь
  • 10-12 насны хүүхдүүдийн 22.4 хувь,
  • 13-15 насны хүүхдүүдийн 13.6 хувь,
  • 16-19 насны хүүхдүүдийн 15.7 хувь нь илүүдэл жинтэй байна.

Таргалалт нь хүүхдийн хоол, хөдөлгөөний хомсдолтой шууд холбоотой байгаа юм. Таргалалтад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ юм. Тэгвэл удахгүй болох хүүхдийн баяртай холбогдуулан хэт их сахар агуулсан бүтээгдэхүүнийг хүүхдийн ууттай бэлгэнд боосон байдгийг мэргэжилтнүүд хэллээ.

НЭМҮТ-өөс энэ удаад 4 том худалдааны төв, 2 супер маркетын 22-75 мянган төгрөгийн үнийн дүнтэй бэлгийн багц дээр үнэлгээ хийжээ. Нэг бэлгийн багцад дунджаар 49 грамм сахар агуулагдаж байгаа аж. ДЭМБ-ын зөвлөснөөр нэг том хүн нэмэлтээр 10 грамм сахар хэрэглэж болох бол хүүхэд 20 граммаас ихгүй байх нь зохистой. Гэтэл дэлгүүрүүдэд зарж буй бэлгэнд хэт их сахар агуулсан бүтээгдэхүүн боодог юм байна. Тиймээс хүүхдэдээ ууттай амттан авахдаа шошгыг нь маш сайн харах хэрэгтэй гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв санууллаа. Хүүхдийн бэлгэнд боосон өнгө, будаг оруулсан бүтээгдэхүүн аутизм, харшил, суурь өвчтэй хүүхдүүдийн өвчнийг сэдрээдэг байна. Мөн сахар, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэнээс хүүхдийн дунд таргалалт нэмэгдэж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *