70.6 сая төгрөгийн хахууль авсан татварын даргыг 50 саяар торгов


Нийслэлийн … дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг Б.Б түр орлон гүйцэтгэж байхдаа, Н.Х-тай хамт “С…”, “Ш…”, “Б…” ХХК-д татварын хяналт шалгалт хийжээ. Тэд уг шалгалтынхаа үеэр бусдаас нийт 70.6 сая төгрөгийн хахууль авсныг АТГ тогтоосон байна. Шүүх Б.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах, нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд 8 жил томилогдох эрхийг нь хасаж, 50 сая төгрөгөөр торголоо.

,

2 responses to “70.6 сая төгрөгийн хахууль авсан татварын даргыг 50 саяар торгов”

  1. Үлдсэн 20 саяаар шоронд тухалж байгаад гарах юмуу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *