Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргаар И.Баттөгсийг нийслэлийн шинэ засаг дарга батламжиллаа. Тус дүүргийн засаг дарга Г.Жаргалсайхан 5-р сарын 11-нд нийслэлийн засаг даргын I орлогчоор томилогдсоноор тус дүүрэг засаг даргагүй болсон юм.
Тиймээс Баянзүрх дүүргийн ИТХ 5-р сарын 20-нд хуралдаж, төлөөлөгч И.Баттөгсийг засаг даргаар сонгосон. Түүнийг МАН-ын бүлэг санал болгож, хуралд оролцсон 40 төлөөлөгч бүгд дэмжин, нийслэлийн засаг даргад уламжилсан. Нийслэл шинэ засаг даргатай болсноор Б.Пүрэвдагва захирамж гаргаж, И.Баттөгсийг хүлээн зөвшөөрчээ. И.Баттөгс өнөөдөр тамгаа хүлээж авлаа.
Боловсрол:
- 1990-1999 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 10 жилийн дунд сургууль
- 1999-2003 онд БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч
- 2003-2006 онд Өвөр Монголын их сургуулийг Хууль зүйн магистр
- 2006-2009 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засагч, санхүүгийн менежмент
- 2009-2013 онд МУИС-ийн СЭЗДС-ийг Эдийн засгийн магистр
- 2014-2016 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментээр суралцаж төгссөн боловсролтой.
Ажлын туршлага:
- 2004-2005 онд “Мянганы барилга” ХХК-ийн хуулийн зөвлөх
- 2005-2009 онд “Эточэ” ХХК-ийн дэд захирал
- 2009-2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
- 2012-2014 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
- 2014-2020 онд НийслэлийнМэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга
- 2020-2025 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2025 оны 3-6 сард УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх
- 2025 оны 6-р сараас одоо хүртэл Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөх.
