Эбола вирусын халдвар гарсан улс орнуудад зорчихгүй байхыг санууллаа


Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Уганда улсад Эбола вируст өвчний дэгдэлт үргэлжилж, тохиолдлын тоо нэмэгдэн, хил дамнасан халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байна. 5-р сарын 24-ний байдлаар БНАКУ-д сэжигтэй 906 тохиолдол, үүнээс 223 нас баралт бүртгэгдсэн. Лабораториор батлагдсан 105 тохиолдол, үүнээс 10 нас баралт мэдээлэгдсэн. Уганда улсад батлагдсан 7 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн.

ДЭМБ дэгдэлтийн эрсдэлийг БНАКУ-д “маш өндөр”, бүс нутгийн түвшинд “өндөр” гэж үнэлсэн байна. Эбола вируст өвчин нь халдвартай хүний цус, биеийн шингэн, бохирдсон эд зүйлстэй шууд хавьтах замаар халдварлах эрсдэлтэй.

Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдийг гадаад улс оронд зорчихдоо халдвар бүртгэгдсэн бүс нутагт очихоос зайлсхийх, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээллийг тогтмол авахыг зөвлөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *