Хүүхдийн баяраар “Хаки” арга хэмжээ зохион байгуулна


Ирэх даваа гарагт Хүүхдийн баяр тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тэгвэл энэ өдөр хүүхдүүдэд зориулж “Хаки” нэгдсэн арга хэмжээг Төв талбайд 10:00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Энэ өдөр нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дуурайл болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэх боломжтой аж. Мөн 9 төрлийн өртөөгөөр дамжин, олон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмчийн үзлэгт хамрагдан, эх, хүүхдийн амрах хэсэгт тухлан саатаж, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглэхийг уриаллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *